Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

2013-10-08
0
ЖИРГЭХ

BSN_8612УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан.

Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, шүүхийн нэр, тэдгээрийн байрших газрын нэр, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоожээ. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд  байгаа аж.

Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрших дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар нийт 4 шүүхийг байршуулах шүүхийн цогцолбор байр баригдаж ашиглалтанд ортол тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа шүүхүүдийн байрнаас гадна одоогийн ашиглаж байгаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийн байранд шүүхүүдийг байршуулж, шүүн таслах ажиллагааг алдагдуулахгүй хэвийн явуулах боломжтой гэж үзэн төсөл санаачлагчийн зүгээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс цаашид цэгцтэй, зохион байгуулалттай бодлого явуулах нь зүйтэйг хэлж, хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай ярилцах шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байв.

Хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн бусад асуудлын хүрээнд Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцах болон хяналт шалгалт хийхээр ирүүлсэн тус байнгын хорооны гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нарын гаргасан саналууд болон дээрх асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

BSN_8612

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “ Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явах нь зүйтэй. Гэхдээ нэг дор хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь шалгах ажлыг хийж чадах уу, үгүй юу, цаг хугацааны асуудал ямар билээ гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу. Иймд үйл ажиллагаатай нь танилцах, хяналт шалгалт хийх байгууллагуудыг системтэй болгож, өнөөдөр яг ямар салбар дээр асуудал их байна гэдгийг харах, ингэхдээ Байнгын хороо Хууль зүйн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Харин УИХ-ын гишүүд бүгдээрээ хууль хяналтын байгууллагыг шалгаад Засгын газрын зарим гишүүний үүрэгт ажлыг Ерөнхий сайдын хэмжээнд үзэж, харж үнэлэлт, дүгнэлт өгч болохгүй нь ойлгомжтой. Иймд Ажлын хэсгийн удирдамж гаргахдаа ямар хуулийн ямар зүйл заалт яаж зөрчигдөж байна, ямар асуудлуудыг ямар хүрээнд ярьж тогтох ёстой юм бэ гэдгийг эхлээд зөв гаргаад явах нь илүү үр дүнтэй. Нөгөө талаас хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого хэрэгжиж байгаа энэ цаг үед хуульчдын өөрсдийнх нь мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, ёс зүйтэй холбоотой олон асуудлыг зэрэг харах шаардлагууд гарч ирж байгаа байх. Тиймээс байнгын хорооны зүгээс шалгах гэдэг талаасаа илүүтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх, шийдэж болохгүй байгаа асуудлуудыг шийдэхэд оролцох үүрэгтэй ч байж болох юм” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Гишүүдийн зүгээс бүх байгууллагыг нэгэн зэрэг бус харин тодорхой байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт хийх ажлыг хуваарилан Ажлын хэсэг байгуулж, дүнг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь илүү үр дүнтэй болно гэдгийг хэлж байв.

Ингээд гишүүдийн зүгээс гаргасан саналуудыг  харилцан уялдаатай болгон нэгтгэн боловсруулж, дараагийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр тогтов. Ингэхдээ ажлын хэсгүүдийн танилцах болон хяналт шалгалт хийх аргачлал, удирдамжийг бэлтгэн  хуралдаанд танилцуулах үүргийг Байнгын хорооны ажлын албанд өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    6 цаг 2 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    6 цаг 37 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    10 цаг 21 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    10 цаг 44 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    11 цаг 9 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    12 цаг 33 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    12 цаг 35 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    12 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    13 цаг 2 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    14 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    14 цаг 34 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    15 цаг 15 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    16 цаг 13 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    16 цаг 26 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    16 цаг 35 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    16 цаг 57 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 24 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    17 цаг 24 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    17 цаг 24 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    17 цаг 29 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК