
Хэлэлцэх асуудал:
-“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-“Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл /зөвшилцөх/;
-Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
-Бусад /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү нараас болон Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн албан бичгийг танилцуулах/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.