МАН XXVII-р Их хурлаа угтан “Манай ард түмэн 2021 онд”
хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа билээ. Уг хөтөлбөр нь Монгол Улсаа 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр бөгөөд цаашаа үргэлжлээд явах хөгжлийн цогц таван асуудлыг хөндсөн гэж намын удирдлагууд хэлж байгаа. Тус хөтөлбөрийн талаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нар танилцуулж, ерөнхий ойлголтын талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл яг одоо МАН-ын удирдлагууд намын дүрэм, мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд санал авах үүднээс намын ахмад гишүүдтэйгээ уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Тус хөгжлийн хөтөлбөрт эрдэмтэн судлаач, залуус, ахмадуудын саналыг тусгаж байгаа аж.
Т.Энхэлээ



















































