УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Төлөвлөгдөөгүй байсан уг хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуралд "Монгол банк"-ны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож, мэдээлэл өгч байна. Маргааш Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тиймээс 1.5 их наядаар дутсан 2014 оны нэгдсэн төсвийг хэлэлцэхийн өмнө өмнөх оныхоо төсвийн тасалдлын шалтгаан, зардал хэмнэх талд хэрхэн ажиллах зэргийг ярилцах юм байна.
Т.Энхэлээ



















































