
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, мөн томилох тухай асуудлуудыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөхөөр төлөвлөсөн байна.