УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганд 45 гишүүн ирж, 59,2 хувийн ирцтэй байна. УИХ-ын дарга З.Энхболд Женевт болж байгаа хуралд оролцож байгаа тул чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн зарим элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай, Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны улсын төсвийн төслийн талаар мэдээлэл хийж байна.



















































