
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр 2014 оны Монгол улсын төсвийн төслийн тухай мэдээллийг гишүүдэд өгч байна. Засгийн газар 2014 онд 7,2 их наяд төгрөг төсөвлөжээ. Энэ нь 2013 оны төсвөөс хоёр их наядаар бага дүн юм. Засгийн газрын зүгээс төсвийн мөнгийг танаж, өнгөрсөн жилээс бага мөнгө төсөвлөх зорилготой байгаа аж. Учир нь 2000 онд улсын төсвийн зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 13 жилийн дотор гэрлийн хурдаар өссөн байна. 2000 оноос хойш бараа үйлчилгээний зардал 9 дахин өссөн, урсгал зардал 11 дахин өссөн, сургалт зөвлөгөөний зардал 15,3 дахин өссөн. Мөн эд хогшил худалдан авах, гадаадад томилолтоор явах зэрэг зардалууд огцом өссөн байна. Тиймээс энэ зардлуудыг хэмнэх чиглэлийг Засгийн газар барьж байгаа аж.