
Засгийн газраас оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг ирэх жилээс зогсоох тухай яриад гараад байсан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ тэтгэлэгийг зогсоохгүй бөгөөд 2014 онд үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдлээ. 2014 оны төсөвт оюутны 70 мянга, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлгийг нэмэхээр төлөвлөжээ. Ийм төвд суралцагчид сард 45 мянган төгрөг авч байгаа бол үүнийг их, дээд сургуулийн оюутнуудтай адил 70 мянган төгрөг болгох аж. Үүнд улсын төсвөөс нийт 12,5 тэрбум төгрөг шаардагдах юм байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)