
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нар яг одоо “Төсвийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих гэж байна. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүдийн санаачилсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг өргөн барих юм.
УИХ-ын дарга З.Энхболд Женевт болж байгаа уулзалтанд оролцож байгаа тул уг хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барих юм байна.