
МАН-ын 27-р их хурал энэ сарын 27-нд болох гэж байгаа. Үүнийг угтан Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ-ноос зохион байгуулж буй "Монгол ардын намын шинэчлэлд эмэгтэйчүүд сэдэвт хэлэлцүүлэг" болж байна. Уг хэлэлцүүлгээр намын дүрэмд орох өөрчлөлт болон бусад цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг НЭМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нээж үг хэлсэн бол тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар МАН-ын дүрэмд орох өөрчлөлтүүдийн талаар танилцуулж байна.