Хуулийн төсөлд Монгол Улсын төсвийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд оруулах загварчилсан шилжүүлгийн шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг Төсвийн тухай хуулинд хүн амын тоо 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ 10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс 20 хувь байхаар хатуу зааж, сум, дүүргийн татварын идэвхи санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварын орлогоос үндэслэн тооцохоор тусгажээ.
Мөн төсвийн тэнцлийн ашиг буюу зарлагаас давсан орлого, аливаа нэмэгдэл орлого болон зарлагын хэмнэлт нь тухайн орон нутгийн хувьд Орон нутгийн хөгжлийн санд орж эх үүсвэр нь болохоор хуулинд заасан. Гэтэл Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 56.2 дугаар зүйлд “Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ” гэж нэмэлт оруулсан нь дээрх заалт болон, хуулийн үзэл баримтлалд харшилж, тодорхой зөрчил үүсгэж байна гэж үзэж, үүнийг өөрчлөх саналаа энэхүү хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.