Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон нутгийн иргэд намын төлөөлөл бус өөрсдийн төлөөллөө сонгодог

2013-10-11
0
ЖИРГЭХ

эрхэмбаярКанад улсын орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай энэ сэдвээр хөөрөлдөв.

Сур: Танд энэ өдрийн мэнд хүргээд ярилцах сэдэв рүүгээ оръё. Канадын орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас санаа  авууштай ямар асуудал олж харав?

Л.Э: Энэ аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр бид хоёр Канад улсад ажиллаад ирлээ. Санаа оноо авахаар юм байлгүй яахав. Дор хаяж орон нутгийн парламентын сонгуульд /манайхаар Иргэдийн Хурлын сонгууль/ улс төрийн намуудыг оролцуулдаггүй юм байна. Улстөржилт нь зөвхөн улсын түвшинд, парламенд дээр л байна. Канадын province, municipal, city, town /манайхаар бол аймаг, хот, сум, баг хороо/-нд  сонгуулийн дараа төрийн албан хаагчийг солих, нам эвслээр ялгаварлах асуудал алга. Мэргэшсэн  төрийн албан хаагч сонгуулиас хараат бусаар ажлаа хийж байна.

Сур: Орон нутгийн Хуралд улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй гэсэн үг үү. Тэгвэл хэн нэр дэвшдэг юм бэ. Олонхи болж бодлого тодорхойлох, цөөнх болж хяналт тавих зарчмыг ямар субъект орлох вэ?

Л.Э: Хурлын төлөөлөгчийн сонгуульд улс төрийн намууд биш иргэд өөрөө өөрийгөө л дэвшүүлнэ. Тэд үүнийгээ “Энэ сонгууль бол орон нутгийн иргэд өөрсдийнхөө итгэмжлэгдсэн хүнийг сонгож байгаа болохоос аль нэг намын төлөөлөл сонгох гээгүй” гэж тайлбарлаж байна лээ. Олонхи, цөөнхийн хувьд иргэдийн хяналт, дотоод аудит сайн ажилладаг, сонгогдсон төлөөлөгч нь аль нэг улстөрийн хүчний нөлөөнд баригдана гэхээсээ илүү иргэдийн дуу хоолой болж чаддаг. Иргэдээсээ дахин сонгогдохоо бодож тэдний төлөө ажилладаг юм байна.

Сур: Тэгвэл Канадын хот, дүүрэг, аймаг, суманд улс төрийн нам байхгүй гэж ойлгож болох уу?

Л.Э: Болно. Улсын парламентын сонгуулийн үеэр улс төрийн намуудын нэр дэвшигчдийн баг л орон нутгийн түвшинд ажилладаг юм байна. Бидний цөөхөн монголчуудын өрх гэр дотор хүртэл улс төр ороод ирсэн байгаа нь сайн зүйл яавч биш. Миний хувьд орон нутагт улс төржилтийг хязгаарлах нь зүйтэй  гэсэн ойлголт суучихаад байна. Улстөржилт хэрээс хэтэрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч  анзаарч Канад улсад өөрийн зөвлөхөө томилон явуулсан нь цаанаа нэгийг бодсоных.

Сур: Олонхи, цөөнхгүй болохоор Засаг даргаа яаж сонгодогюм бол?

Л.Э: Энэ асуудлыг би Альберта мужийн Калгари хотын жишээн дээр ярья. Энэ хот хүн ам, байгаль, цаг уурын хувьд  манай нийслэлтэй ойролцоо 1.3 сая хүнтэй, 30 хэм хүрээд хүйтэрчихдэг. Дэлхийн хамгийн аюулгүй, байгаль орчинд ээлтэй, цэвэр  цэмцгэр хот. Дашрамд дурдахад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тус хотод ажлын айлчлал хийсэн байдаг. Калгари хотын мэрийг/манайхаар Засаг дарга/ хотын нийт сонгогчдоос шууд сонгодог юм байна. Хамгийн олон санал авсан өрсөлдөгч хотын мэр төдийгүй хотын парламентын гишүүн, хотын парламентын даргаар автоматаар сонгогддог. Тэдний хуулиар бол манай Нийслэлийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга хоёр маань нэг л хүн байх нь. Мэр нь  хотын нийт иргэдээс сонгогдсон тул аль нэг улстөрийн хүчин, фракцын ая данд нийцүүлж ажиллана гэхээсээ хотынхоо иргэдийн төлөө л ажиллах үндэс язгуур нь дээрх сонгууль болдог. Мэр гэмт хэрэгт холбогдоогүй бол түүнийг эргүүлэн татах боломж бараг үгүй.  Харин хотын парламентын гишүүд нь өөр өөрийн тойрогт өрсөлдөж гарч ирдгээрээ мэрийн сонгогдсон объёмоос бага, гэхдээ Хурал дахь саналын эрх нь адилхан.

Сур: Мэр их эрх мэдэлтэй юм байна. Хотын мэр парламентаа удирдаад, хотын гүйцэтгэх засаглалыг удирдах нь хир зохимжтой юм бол?

Л.Э: Мэр хотын гүйцэтгэх засаглалыг удирддаггүй юм байна. Хотын гүйцэтгэх засаглал,  төсвийн зарцуулалтыг хотын мэрийн томилсон Хотын ерөнхий менежер хариуцдаг. Калгари хотын мэр сонгуулиар өөрчлөгдөхөд мэр түүний туслах тэргүүтэй найман хүн л өөрчлөгддөг гэнэ. Тэр ч бүү хэл өмнөх мэрийн томилсон хотын ерөнхий менежер гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бол дараачийн мэр өөрчлөх боломжгүй байдаг юм байна. Калгарид шинэ мэр нь өмнөх мэрийн томилсон хотын ерөнхий менежерийг өөрчлөх гээд хуулийн өмнө хүчгүйдсэн асуудал гарсан гэнэ лээ.

Сур: Сүүлийн асуулт, Канадын орон нутгийн сонгуулиас туршлага авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах уу?

Л.Э: Ерөнхийлөгчийн хувьд улстөржилт анхан шатнаас эхлээд хэрээс хэтрээд байна гэсэн ерөнхий санааг хэлээд, анхаарлаа хандуулаад байгаа. Канадын туршлагыг хуулах нь юу юм, ганц нэг зөвлөхийн танилцсанаар асуудалд шууд хандахгүй нь ойлгомжтой. Сайтар танилцаж, холбогдох хуулиудыг нь монгол хэл дээр орчуулж, мөн чанар, үр дагаварыг нь гүнзгий ойлгох, бусад орны туршлагыг  судалж байж л хөдлөх болно.

Сур: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Оюун
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    5 цаг 44 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    6 цаг 19 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    10 цаг 3 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    10 цаг 26 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    10 цаг 51 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    12 цаг 15 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    12 цаг 17 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    12 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    12 цаг 44 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    14 цаг 13 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    14 цаг 16 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    14 цаг 57 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    15 цаг 55 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    16 цаг 8 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    16 цаг 17 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    16 цаг 39 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    17 цаг 6 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    17 цаг 6 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    17 цаг 6 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    17 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК