
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хариуцлага гэж юм байхгүй болж байна. Ерөнхий сайд төсвийн орлого, зарлагын талаар нэг ч үг дурдсангүй. Энэ УИХ цирк шиг санагдаад байна. Надаас битгий асуулт асуу ч гэх шиг. Худал хэлэх хэвийн үзэгдэл боллоо. Бид нар худал хуурмаг, та нарын алиа марзан инээдийг харах гэж сууж байгаа юм уу. Төсөв ярихад Засгийн газар команд авсан цэрэг шиг байж болдог юм биш үү? Бүтэн хоёр жил худал ярилаа. Төрсөн эхийг гэрт нь байлгаж, цалин өгнө гэсэн тэр төсөв хаана байна? Яасан их микро юм ярьдаг микро Ерөнхий сайд вэ?" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Төсөв бол тооны хэлэнд оруулсан ЗГ-ын үйл ажиллагаа юм. Тиймээс нэг бүрчлэн УИХ авч хэлэлцэх нь зүйтэй. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох хэрэгэй. Сайд, Засгийн газрын гишүүд хамт байгаа учраас салбар, салбарын төсвийг нь хасч чадахгүй байна. Тиймээс цаг алдалгүй салгах хэрэгтэй. Гишүүд өөрсдийн салбарын төсвөө хамгаалахын тулд Төсвийн байнгын хороонд хамгийн их ордог юм байна" гэв.