Шинэчлэлийн Засгийн газрын чих болсон "11 11" төв байгуулагдаад яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус төвд ажиллаж, нэг жилийн ажлын тайлантай нь танилцах юм байна. "11 11" төв нь Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэх зорилготой бөгөөд иргэдээс ирсэн санал гомдлыг холбогдох байгууллагад нь хүргэж, асуулгын хариуг өгөх, шийдвэрлэх талаархи санал гомдлыг хүлээн авдаг юм.
Т.Энхэлээ



















































