
Баянзүрх дүүргийн 7-р хороонд нөхөн сонгууль болох гэж байна. Уг сонгууль ирэх долоо хоногийн бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр болно. Учир нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгчийг сонгохоор болсон байна. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл нэр дэвшээд байгаа юм байна. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан харин МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшжээ.