Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг
төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн төслийн талаар санал,
солилцох ярилцлага энэ сарын 15-нд
10.00 цагаас Төрийн ордоны “В” танхимд болно. Мөн компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болох аж. Харин Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд болохоор болжээ.
Сэтгэгдэл (2)