
"Цэвэр агаар" сангийн удирдлагуудыг таван тэрбум төгрөгийн хэргээр саатуулан шалгаж байгаа тул тус байгууллага түр хугацаанд удирдлагагүй байсан. Тэгвэл саяхан "Цэвэр агаар" сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна. Уг санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг билээ.