
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг яг одоо Төрийн ордны В танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Өнөөдрийн тус бүлгийн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын төслийг хэлэлцэх юм байна. 2013 оны Төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан билээ.