
МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Монголбанкны
ерөнхийлөгч Н.Золжаргалаас мэдээлэл сонсож, 2013 онд мөнгөний бодлогын хэрэгжилт ямар
байсан, 2014 онд ямар бодлогоор ажиллах гэж байгаа талаар мэдээлэл авчээ. Бүлгийн хурал дээр голлон хэлэлцсэн асуудал нь
байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд жигд хуваарилагдах
ёстой гэдэг асуудлыг ярьсан байна. Ингэснээр тус асуудлын хүрээнд хууль
санаачлан УИХ-д өргөн барихаар болсон аж.
Харин МАН-ын бүлэг яг одоо үдээс хойшхи хуралдаанаа үргэлжлүүлэн
хийж байна. Уг хурлаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
нараас 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан
мэдээлэл сонсох юм байна. Үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар маргааш дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх гэнэ.
Харин бүлгээр үдээс
өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
удахгүй хүргэнэ гэлээ.