Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган үдээс хойш хуралдана. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Харин үүнээс өмнө 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, • Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсох;
• Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүн;
• Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай.
Мөн үдээс хойш зарим ажлын хэсэг хуралдана.
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.



















































