Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох шийдвэр гарсан бөгөөд жил гаруйн хугацаанд 222 200 гаруй үзэгч Төрийн түүхийн музейтэй танилцаад байна. 2013 онд Тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйг бэлгэдэн 222 200 дахь зочноор тодорсон Чингилтэй дүүргийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа.

Өнгөрсөн оны 08 дугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр Эзэн Чингисийн хөшөө цогцолбор, Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноор иргэд Төрийн түүхийн музейтэй танилцан, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэх болсноос гадна энэ 10 дугаар сараас кино танхимд төрийн түүхийн тухай кино үздэг болоод байгаа юм.

“Төрт ёсны 2222 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ жил гаруйн хугацаанд Төрийн ордонд зочилсон иргэдийн тоо харуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)