УИХ-аар 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж нэлээдгүй маргаантай байгаа. Зарим гишүүд ирэх оны төсвөөс өмнө 2013 оны төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн 2013 оны төсөвт зардлын тайлан болон хөрөнгө орлогын мэдүүлгээ дэлгэрэнгүй мэдээллэхээр болжээ. С.Ганбаатар гишүүн маргааш Төрийн ордон В танхимд 11:00 цагаас энэ талаараа мэдээлэл хийнэ. 

















































