
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Тэд энэ хурлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайлан, Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан сонсоно.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдана.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно. Хурлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.,
4. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдаж “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.