
УИХ-аар 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцээд маргаантай байгаа энэ үед зарим гишүүд 2013 оны төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн 2013 оны төсөвт зардлын тайлан болон хөрөнгө орлогын мэдүүлгээ дэлгэрэнгүй тайлагнахаар болжээ. Тэрээр өнөөдөр Төрийн ордон В танхимд 11:00 цагаас энэ талаараа мэдээлэл хийнэ.