
2014 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Хуралдаан өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно.
Түүнчлэн "Урт нэртэй" хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Төрийн ордны 334 тоотод хуралдана.