
МАН-ын Шинэчлэлийн хорооноос Бага хурлын өмнөхөн Тусгаар тогтнолын ордны өмнө гэр барьж байсан билээ. Тэгвэл энэ удаа намын Их хурлыг урьтаж мөн гэр барьжээ. Гэхдээ энэ гэрийг “Ардын жигүүр”-ийнхэн барьсан аж. МАН-ын 27-р Их хурал энэ сарын 27-ны өдөр болно. Тиймээс тус хуралд оролцох төлөөлөгчдөд хандан уриалга лоозон гаргасан байна. Тэд хариуцлага тооцохгүйгээр шинэчлэл хийгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд “Намын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарын алдаатай үйлдлүүдэд улс төрийн дүгнэлт гаргахыг ээлжит Их хурлаас шаардацгаая” гэжээ.
Т.Энхэлээ