Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа. Гэвч тэрбээр энэхүү мэдээллийг албан ёсоор үгүйсгэжээ. "МЗХ” нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин А.Мөнхбатын хувьд өнгөрсөн жил МЗХ-ын ерөнхийлөгчөөр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (8)