
МАН-ын шинэ жигүүр болох “Ардын жигүүр”-ийнхэн өнөө өглөө Тусгаар тогтнолын ордоны гадна гэр барьсан билээ. Гэвч тэднийг зөвшөөрөл аваагүй гэдэг шалтгаанаар гэрийг нь буулгалаа. МАН-ын
27-р Их хурал энэ сарын 27-ны өдөр болно. Тиймээс тус хуралд оролцох
төлөөлөгчдөд хандан "Ардын жигүүр"-ээс уриалга лоозон гаргасан байна. Тэд хариуцлага
тооцохгүйгээр шинэчлэл хийгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд “Намын дарга
асан С.Баяр, Сү.Батболд нарын алдаатай үйлдлүүдэд улс төрийн дүгнэлт
гаргахыг ээлжит Их хурлаас шаардацгаая” гэж байгаа юм.
Энэ талаар “Ардын жигүүр”-ийн
зохицуулагч З.Хүрэлбаатар "Хаанаас зөвшөөрөл авахаа мэдэхгүй байсан. Зохих ёсны газраас нь зөвшөөрөл аваад удахгүй гэрээ барина" гэх тайлбарыг өгчээ.
Т.Энхэлээ