
УИХ-ын гишүүн О.Баасанхүү элэглэгч Чапид гомдол мэдүүлж Улсын ерөнхий прокурорт хандсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл О.Баасанхүү "Үнэндээ би ялалт байгуулахгүй нь тодорхой зүйлд янз бүрийн аргаар хөдлөөд байдаггүй. Би хэн нэгнийг шүүхэд өгөөгүй. Гэхдээ бас өгч бас болохгүй юм байхгүй. Урлагийг гутаасан хүн" гэжээ.
Тэрбээр биеийн байдал муугаас болж гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо иржээ. Тиймээс ч О.Баасанхүү гишүүн үүсээд байгаа маргааны талаар тодорхой байр сууриа тун удахгүй илэрхийлэх биз ээ.
Д.Ундрах /24tsag.mn/