Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Протоколд гарын үсэг зурах тухай болон зээлийн гэрээний төслийг зөвшилцөв

2013-10-16
0
ЖИРГЭХ

   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.10.16/ үдээс хойш хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

   Эхлээд Засгийн газраас байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан юм.

  Тамхитай тэмцэх асуудал нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй улс, үндэстэн, дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байгааг харгалзан дэлхий дахинд тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 улс санал нэгтэй баталж, 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж иржээ. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 174 улс энэхүү конвенцид элсээд байгаа аж.

BSN_9075
   Энэ конвенц нь улс орнууд дангаар болон хамтран тамхины хэрэглээний төвшин, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах, тамхины эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засагт учруулах сөрөг үр дагавраас одоо ба хойч үеийхнийг хамгаалах зорилготой нийгмийн эрүүл мэндийн анхны олон улсын хууль эрх зүйн баримт бичиг юм байна.

   Эл конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, 2003 оны 10 дугаар сарын 24-ний дөр Улсын Их Хурал соёрхон баталсныг НҮБ 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж авсан банйа. Ингэснээр манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид Оролцогч тал болж, конвенцийн үзэл санаа, батлагдсан удирдамж, протоколын ерөнхий зарчим, арга хэмжээг дотоодынхоо нөхцөл байдалтай уялдуулан 2005, 2012 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар конвенцийн хэрэгжилтийг хангаж иржээ.

  Улс үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог гол асуудал нь тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм. Тиймээс Тамхины хяналтын суурь конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг” хэмээн тодорхойлжээ. Энэ үндсэн дээр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын зөвшилцөх нэгжийг 2007 онд Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар бага хурлаар байгуулсан агаад тус нэгж нь Протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан таван удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал тус бүрийг Оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлж зөвшилцүүлсний үр дүнд Поротоколын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар бага хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Уг төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгч санал нэгтэй баталсан байна. Тус протоколыг дэмжин гарын үзэг зурах ажиллагаа 2013 оны 1 дүгээр сарын 10-аас 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл явагдах юм байна.

BSN_9075

  Манай улсын тухайд хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг төдийгүй дэлхий дахины тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нөхцөлд Монгол Улс энэхүү Протоколыг дэмжин хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Иймээс Протоколын төслийг боловсруулах, батлах бүхий л үе шатанд манай улс идэвхтэй оролцсон байна.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж үг хэлэх гишүүн гараагүй тул Протколд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

  Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ тухай танилцуулгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хийлээ.

  Монгол Улсын Засгийн газрын тавьсан хүсэлтийн дагуу АХБ “Хүнс, тэжээл, нийгмийн халамж” төслийг буцалтгүй тусламжийн хүрээнд 2008 оноос хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь нийгмийн хамгааллын бүтцийг сайжруулах замаар нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үр ашигтай, ил тод байдлаар хүргэх стратегийн бодлогыг шинэчлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хямралын үед ядуу болон эмзэг бүлгийн иргэдийг хүнс, тэжээлийн дутагдлаас хамгаалахад чиглэгджээ. Төслийн хүрээнд АХБ-аас хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9 сая ам.доллар, ядуу иргэдийг тодорхойлох судалгаа хийхэд 3 сая ам.доллар зарцуулжээ.

  Уг төсөл амжилттай хэрэгжиж нийгмийн хамгааллын бүтцийг сайжруулах хүрээнд ядуу иргэдийг тодорхойлох судалгаа явуулсны үр дүнд ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд зориулж хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард дуусгавар болох юм байна.

BSN_9075

  Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд шинэлэг санхүүгийн үйлчилгээ болон дэвшилтэт мэдээлэл, технологийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, иргэдэд зориулсан нээлттэй мэдээллийн сан бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд зориулж 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцоод байгаа аж. Энэ төсөл хэрэгжсэнээр нийгмийн даатгалын сангууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн интернетэд суурилсан идэвхтэй горимоор ажиллах нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд өөрсдийн оршин сууж буй газраас нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болох юм. Түүнчлэн нийгмийн даатгалын болон халамжийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжрах юм гэдгийг сайд хэллээ.

  Зээлийн 20 сая ам.долларын хөрөнгийг жилийн 2 хувийн хүүтэйгээр нийт 25 жилийн хугацаанд буцаан төлөх бөгөөд эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин манай Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацааанд хэрэгжүүлж дуусах юм байна.

   Сайдын танилцуулга, зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүн Н.Энхболд зээлийн гэрээ нь хүнс, тэжээлтэй хэрхэн холбогдож байгааг тодруулахад сайд С.Эрдэнэ “Шинэ төсөл хэрэгжүүлэхээр бол нэлээд хугацаа хэрэгтэй болно, иймээс одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр асуудлыг тавибал богино хугацаанд шийдэх боломжтой гэдгийг АХБ зөвлөсөн. Гэрээний төсөл дэмжигдвэл оны эхнээс санхүүжилт авах боломж бүрдэх юм” гэсэн хариулт өгөв. Харин үг хэлсэн гишүүн Сү.Батболд гэрээний төслийг дэмжиж буйгаа хэлээд “Ядуурлыг бууруулах, ялангуяа зорилтот бүлэгт чиглүүлэх нийгмийн ач холбогдолтой энэ төслийг хэрэгжүүлэх санааг анх 2008 онд Р.Амаржаргал гишүүн бид хоёр санаачилж байсан юм. Төсөл амжилттай хэрэгжиж буйд сайшаалтай байна. Гэвч төсөл хөтөлбөр өргөжиж байгаа ч ядуурал буурахгүй, зорилтот бүлэг багасахгүй байгаад цаашдаа анхаарах ёстой” гэдгийг хэллээ.

   Энэ асуудлыг өнөөдөр хуралдсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн  Ц.Баярсайхан танилцуулсан юм.

  Ингээд зээлийн гэрээний төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    5 цаг 30 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    6 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    9 цаг 48 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    10 цаг 11 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    10 цаг 36 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    12 цаг 0 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    12 цаг 2 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    12 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    12 цаг 29 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    13 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    14 цаг 1 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    14 цаг 42 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    15 цаг 40 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    15 цаг 53 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    16 цаг 2 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    16 цаг 24 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 51 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    16 цаг 51 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    16 цаг 51 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    16 цаг 56 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК