УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гишүүдэд мэдээлэл өгч байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Энэ жилийн төсөвт суулгасан мөнгө, бодит үнэ хоёрын хооронд асар их зөрүү гарсан. 620 хүүхэдтэй цэцэрлэг барихад зарим нь 1,5 тэрбум байхад зарим нь 6 тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Одоо 64 зураг төсөлгүй барилга байна. Энэ жилийн тодотголоор өмнө нь сонгуулийн шоу хийж мөнгө тавиулсан дүр үзүүлж, тэр нь бодит амьдрал дээр хүрдэггүй байдлыг зогсоох хэрэгтэй байна" гэлээ.Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.


















































