
Чуулганаар 2013 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 2013 оны төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасалдсанд УИХ-ын гишүүд бухимдан шүүмжилж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Дөрвөн сарын өмнө би Ерөнхий сайд Н.Алтанхуягт улсын төсөв цоорхой гарлаа, төсөв тасалдал үүсэх нь гэдгийг анхааруулж байсан. Тэр үед одоо ингээд явуулъя, төсвийн реформ хийе гэж байсан нь хаана байна. Дөрвөн сарын алсын хараагүй Ерөнхий сайд байна. Төсвийн хөрөнгө оруулалт 70 хувь тасарсан, бизнес эрхлэгчид нийтээрээ
өрөнд орчихсон. Ерөнхий сайд нь нүүрс шуудайлж хийхээс өөр ажил хийхгүй байна" гэв.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Намайг микрочин, нүүрсчин гэж нэрлэж болно. Гэсэн ч би 2013 оны төсөв харин ч авлигыг багасгасан төсөв байсан. Цаашид ч улам багасгахын төлөө ажиллана. Ард иргэдийн амьдрал хүнд байхад нүүрс шуудайлах байтугай ажлыг ярих ёстой. Харин авлига буурсан төсөвт дургүй хүмүүс янз бүрийн яриа гаргаад байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)