
2013 оны төсвийн тодотголд Эрүүл мэндийн яамнаас 39,6 тэрбум төгрөгийн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төсөв орж ирлээ. Анх 2013 оны төсвийг баталж байхад зайлшгүй хэрэгтэй эмнэлгийн төхөөрөмж гэж 34 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Гэтэл энэ нь тодотголоор 12 тэрбум болоод ирснийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулаа. Үүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулахдаа "2013 онд эрүүл мэндийн яамны 77,9 тэрбум төсөвлөсөн. Харин одоо 39,6 тэрбумыг хойшлуулж ирэх онд шилжүүлж байна. Учир нь гурав, дөрвөн тендерийн шалгаруулалт буцсан, хууль зөрчсөн учраас дахин төсөвлөх хэрэгтэй болсон. Ингэж будлиантуулсан хүмүүст хариуцлага дахин зарласан байгаа ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байсаар тодотгол руу шилжиж байна" гэв.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ерөнхий сайдын 50 тэрбумын багцнаас 30 тэрбум орчмыг аймгуудын эрүүл мэндийн төвд оношлогооны техник, хүүхдийн зүрхний хагалгаа, бөөрний эмчилгээ хийх зэрэгт зарцуулсан" гэж тодотголоо.