Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар 2013 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцсэн. 2013 оны төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасалдсанд УИХ-ын гишүүд бухимдан шүүмжилж байгаа.Үдээс хойшхи хуралдаан ч уг асуудлаар мөн үргэлжлүүлэн хуралдаж байна. Чуулганы хуралд Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцсэний дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулах юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулна.
Яг одоо Д.Сумъяабазар гишүүн асуулт асууж байна.
Т.Энхэлээ



















































