Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарим сайдуудыг огцруулах ёстой гэв

2013-10-17
0
ЖИРГЭХ

 чуулган-Чуулганы үдээс хойшхи хуралдаан хуралдаанаар 2013 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцлээ. 2013 оны төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасалдсанд УИХ-ын гишүүд бухимдан шүүмжилж байгаа.

Асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил энэ онд ямар байсанд сайд нарыг хариулт өгөхийг хүслээ.

Эрчим хүчний сайд М.Сономпилийн хэлж буйгаар энэ онд Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт хийгдсэн. Үүнийг дагаж 1.5 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт тус салбарт орж ирэх боломжтой болсон. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц баригдана. Хөрөнгө оруулалт 900 тэрбум ам.доллараас 1 тэрбум төгрөгийн хооронд яригдаж байгаа гэнэ.

Харин Зам тээврийн сайд А.Гансүхийн онцолсноор уул уурхайн компаниуд эрдэс баялгаа тээвэрлэхийн тулд авто замд хөрөнгө оруулалт хийж буй аж. Тухайлбал, “Петро чайна”, “Алтайн хүдэр” зэрэг хэд, хэдэн компаниуд 400 орчим км авто зам тавьсан. Хөрөнгө оруулалтыг хараахан тооцоогүй байгаа гэлээ.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын тайлбараар бол гадаадын шууд хөрөнгө оруулалт одоогоор 1.7-1.8 тэрбум ам.доллар байгаа, өнгөрсөн жил өдийд 4.4 тэрбум ам.доллар байсан. Тиймээс ирэх жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар төсөөлж төсөвт суулгасан. Ингэхгүй бол хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш сайнгүй байгаа. Хувьцааны ханш өсөөд ирвэл хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлнө гэсэн юм.

Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Д.Оюунхорол гишүүн “Бид бүхэн болохгүй зүйлээ яриад л байвал яриад л байна. Тиймээс Н.Алтанхуяг дарга аа. Бид олонхи байхдаа олонхиороо түрээд шийдсэн алдаанууд байгаа. Үүнийг битгий давтаасай гэж хүсч байна. Та өнөөдөр яг ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудаа шууд нэр цохож байгаад огцруулах хэрэгтэй. Хууль бус тендер зарлаад ажлаа хийдэггүй сайд нар байгаа гээд л яриад байхын оронд шууд тэднийг нэрийг нь дуудаж байгаад огцруул. Ард түмэн үүнийг л хүлээж байгаа шүү” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг огцруулах ёстой” гэх санал гаргасан бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны даргын албаа өгсөн ч болж байна” гэв.

Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Засгийн газар хариуцлагагүй ажилласан. Наадмын дараанаас эхлээд сайдууд хөдөө гадаагүй тэнэж баярласан. Түүний гор одоо гарч байна. Тэр тусмаа Ерөнхий сайдад хандаж хэлэхэд нүүрс ярьдагаа болих хэрэгтэй. Нүүрс чинь хорооны хэсгийн дарга хийдэг ажил. Би ч байнгын хорооны даргаасаа огцорход бэлэн байна” гэж хэллээ.

Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайдын тойрсон шүүмжлэл байсангүй.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Ерөнхий сайд хэрэгжээгүй гэдэг асуудлуудыг шоу болгоод, өөрөө илрүүлчихсэн мэтээр ярьж байгаа нь утгагүй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр  хийж буй ажлуудад алдаа дутагдал байгааг олон жил ярьж байна. Түүнээс гэнэт өнөөдөр л гараад ирсэн асуудал биш. Засгийн газар ажлаа хангалтгүй хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хариуцлагын тогтолцоог хаа хаанаа ярих ёстой. Төсвийн сахилга  баттай байх хэрэгтэй. Ер нь  парламентийн зааланд үнэн яримаар  байна. Барилга байгууламж, зам  гүүр барих ажил удааширдаг нь  олон шалтгаантай. Төсвийг нь батлахдаа 2-3 жилээр сунгаад тавьчихдаг. Тэгэхээр дараа дараагийн жилд өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Ерөнхий сайд энэ ажлыг толгойгоороо хариуцах ёстой.  Хариуцсан ажлаа олигтойхон шиг хийх ёстой" гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    5 цаг 1 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    5 цаг 35 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    9 цаг 19 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    9 цаг 42 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    10 цаг 7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    11 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    11 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    11 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    12 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    13 цаг 29 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    13 цаг 32 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    14 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    15 цаг 11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    15 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    15 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    15 цаг 55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    16 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    16 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    16 цаг 27 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК