
Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас
мэдээлэл хийдэг. Энэ хүрээнд УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн
хуралдаанд Ерөнхий сайд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн
чиглэлийн тухай төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн
асуултад хариулах юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ