
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны төсвөө танилцуулахдаа, ирэх оны төсөвт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн хэлтсийнхэн захиран зарцуулах эрх бүхий багагүй мөнгийг суулгасан талаараа дуулгав. Тухайлбал, Төрийн ордны ажлын өрөөнүүд болон хонгилын хивс дрожийг солиход зориулан 60 сая төгрөг, ордны хонгил дахь хоргодох байрны засварт 45 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
Төрийн ордон нийтдээ 35804 метр квадрат талбайтай бөгөөд 491 ажлын өрөө тасалгаатай. Тэгвэл энэ бүх өрөө тасалгааны дэвсгэр, коридор болон чуулганы танхим, их бага хурлын танхимуудын хивс дрожийг ирэх онд сольж шинэчлэх нь.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)