
УИХ-ын чуулган дээр Монголбанк болон Засгийн газрынхан бодит бус мэдээлэл хийж байна хэмээн МАН-ын гишүүд дургүйцэж байна. УИХ-ын гишүүн А.Тлейхан гэхэд "Энэ жил 93 төрлийн барааны 55 хувь нь өссөн гэсэн дүнг Статистикийн Үндэсний хорооноос гаргасан байна. Гэтэл Засгийн газрын мэдээлэл зөрөөд байна. Би өөрөө СҮХ-ны номыг бариад сууж байна. Ерөнхий сайд вакум орчноосоо гараад тэр Долоон буудалд байдаг Должин эмээгийндээ очиж, бодит байдлыг харах хэрэгтэй.Инфляци өнөөдөр 9,9 хувьтай байна. Валютын ханш ийм байхад 2014 онд инфляци 8
хувьтай байх нь эргэлзээтэй" гэв.
МАН-ын олонхи гишүүд Ерөнхий сайдын мэдээллийг сонсохгүй хэмээн чуулганыг орхин гарсан ч А.Тлейхан, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа зэрэг гишүүд Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар асуулт асууж, шүүмжлэлээ хэлж байна.