
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм.