
Монголд хөрөнгө оруулсан Хятадын бизнесмэнүүд уржигдар ЭСЯ-ныхаа
байранд цуглажээ. Тэд "Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба
БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компаниудын хариуцлага" нэртэй
уулзалт зохион байгуулжээ. Монголд бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээл,
хөрөнгө оруулалтын орчин хэр байгааг онцолж хэлэлцжээ. Мөн хөрөнгө
оруулалтын орчин таагүй байснаас Монголд бүртгэлтэй 6000 гаруй компаниас
1000 гаруй нь үлдэж, бусад нь хаалгаа барьсныг ч дурдсан байна. Харин
энэ удаад батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль өмнөхөөсөө сайжирсан
тул хэрэгжиж эхлэхийг нь хүлээж байна гэцгээжээ.