МАН-ын Их хурал энэ долоо хоногийн ням гаригт болно. Гэхдээ Тусгаар тогтнолын ордонд биш СТӨ-нд болохоор болжээ. Учир нь Их хуралд тус намын нийт 200 гаруй мянган гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч оролцож, намын тулгамдсан асуудлаа хэлэлцэх юм. Тиймээс төлөөлөгчдийн тоо олон учраас СТӨ-нд хийхээр болсон байна. . Өнөөдрийн байдлаар XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаа бүрэн дууссан бөгөөд XXVII Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудаар нийт намын хэмжээнд хэлэлцүүлгүүд явж буй юм байна. Намын дэргэдэх төрийн бус байгууллагын саналыг намаас гаргаж буй бодлогын баримт бичигт тусгах үүнээс хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.
Тодруулбал, намын үйл ажиллагааг сайжруулах, үүссэн нөхцөл байдалд нам дайчин шуурхай ажиллах, шинэ өнгө төрхийг тодорхойлох зорилгоор Намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах, түүнчлэн 2021 он хүртэлх монгол хүний хөгжил, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлон гаргах юм байна.
Т.Энхэлээ



















































