
Өнгөрсөн бямба гараг буюу 10-р сарын 19-нд Баянзүрх дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгох сонгууль боллоо. Гэсэн ч сонгогчдын ирц хүрээгүй учраас дахин сонгууль явуулах болоод байна. 2012 оны Орон нутгийн сонгуульд энэ хэсгээс "NBS” телевизийн захирал С.Наранбаатар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан юм. Тиймээ түүний оронд ийнхүү нөхөн сонгууль явуулсан ч иргэдийн идэвхи сул байгаагаас дахих болоод байна.
Нөхөн сонгуулийг ирэх бямба гарагт буюу 10-р сарын 26-нд дахин явуулахаар болжээ.