Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байна. Тэрбээр ирэх баасан гарагт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөжээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ноён Дэвид Жонсон чуулганы хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа. Уг хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 25-ны Баасан гарагийн 12.30 цагт болно.



















































Сэтгэгдэл (1)