Хууль зүйн сайд Х.Тэмүүжин маргааш 12:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх юм байна. Тэрбээр уулзалтаараа хуулийн шинэчлэлийн талаар санаачилж боловсруулсан багц хуулийн талаар мэдээлэл өгөх аж. Мөн хуульч, гэмт хэрэгтний талаарх хуулийн ойлголтыг тус тусад нь ярих юм байна.



















































