
МАН-ын 27-р хурал болоход цөөхөн хоног үлдээд байна. Энэ хурлаар намын дүрэмд томоохон өөрчлөлтүүд хийхээс гадна намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгоно. Мөн энэ хурлаар МАН дэд даргатай болох эсэх талаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж эх сурвалж мэдээллээ. МАН-ын удирдлагуудын гишүүддээ танилцуулах дүрмийн төсөлд дэд даргатай байна гэж албан ёсоор оруулаагүй ч хурлын үеэр гишүүдийнхээ саналыг асуух юм байна. Хэрэв олонхи нь дэмжвэл намын дарга, генсекийн суудлаас гадна дэд даргын албан тушаалд энэ намынхан өрсөлдөх нь.
Сэтгэгдэл (4)