
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт , санал гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Төсвийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар тогтлоо.