
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар зар тараагаад байна. Хурлаар ирэх ням гарагт болох XXVII их хурлаар яригдах асуудлуудыг хэлэлцэх аж. Бүр тодруулбал гишүүд намын шинэ дүрмийн талаар санал солилцох юм.
МАН-ын Их хурал 27-ны өдөр СТӨ-нд болох тул намын гишүүд нь бэлтгэлээ базааж байгаа юм. Хурлаар сонгох шинэ дарга, нарийн бичгийн даргын сонгууль олны анхаарлын төвд байна.