
Мал хулгайлах гэмт хэрэг нь тооны хувьд нэмэгдэж гэмт хэрэг улам нарийсан тууврын мал дайран өнгөрдөг аймаг, сум, багт зохион байгуулалтанд орон хулгайлсан малаа бэлтгэлийн малтай солих, машин техник, холбооны хэрэгсэл, галт зэвсэг, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэргээр арга нь улам бүр боловсронгуй болжээ. Тиймээс зохион байгуулалттай үйлдэж байгаа энэ үйлдэлд эрүүгийн бодлогоор тухайлан тэмцэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хуулинд мал хулгайлах гэмт хэргийг бие даасан байдлаар хуульчлах, үндсэн бүрэлдэхүүнийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцох, энэ гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог байх нийгмийн шаардлага бий болсон хэмээн үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.