Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагт хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Харин үүний дараа 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдахаар болоод байна. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.



















































