
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнг албан тушаалаас нь огцруулахаар яригдаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг Увс аймгийн тойргоос гарсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг буруутай гэдгийг шүүхээр эцэслэн тогтоогоод байхад зохих арга хэмжээг авахгүй байгаа, мөн зарим тойрогт хариуцлагагүй ажилласан гэж АН-ын удирдлагууд үзсэн байна. Түүнийг СЕХ-ны албан тушаалаас огцруулах шийдвэр удахгүй гарах юм байна.
Харин Ч.Содномцэрэнгийн оронд УИХ-ын гишүүн байсан нэгэн эрхмийг томилох гэж байгаа тухай яригдаж эхэлжээ.
Сэтгэгдэл (5)